1. Баян-Өндөр сумын Засаг даргын 2013 оны 498 тоот захирамжийн дагуу малын халдварт өвчин гарч болзошгүй иргэд, аж ахуйн нэгжийн малын эрүүл мэндийн шилжилт хөдөлгөөнд тандалт, хяналт шалгалтыг ажлын хэсэгтэй хамтарч Дэнжийн 3 байрны ард бог мал худалдан борлуулж буй иргэдийн байршлыг өөрчилж Их залуу багийн постны орчимд тогтоож өглөө.
2. Эрдэнэт хотын ногоон бүсэд буусан 24 айл өрхөд 2013 оны 08-р сарын 09-ний дотор шилжин нүүх тухай Баян-Өндөр сумын БОХ-ын улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэв.
3. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 122 дугаар тогтоолын 5 дахь заалтанд тусгагдсан "Гэр хорооллоос гарч буй утаа хэт ихсэж байгаад дүгнэлт хийж, улсын хэмжээнд хэрэгжиж эхэлсэн гэр хорооллыг барилгажуулах, утаагүй зуух, шахмал түлшээр хангах зэрэг асуудлыг судалж хотын утааг багасгах дорвитой арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх, явцыг хуралд танилцуулах" ажлыг зохион байгуулсан ажлын тайланг ИТХ-ын хурлын ажлын албанд хүргүүлэв.