
АНУ-ын Сент-Джозеф хотод зэвсэглэсэн залуус банкны гурван ажилтанг барьцаалж, цагдаагийн ажилтнуудад эсэргүүцэл үзүүлж байгаад амиа алдсан байна. Хэрэгтэнг барьцааны хоёр хүнийг буудсаны дараа цагдаагийнхан байр руу дайран оржээ. Хэрэгтэн залуус барьцаалсан гурван хүний нэгийг нь сулласан байна. Тэд эхлээд дээрэм хийх зорилготой банк руу орсон ч санаа нь бүтээгүй учраас ажилтнуудыг барьцаалж, мөнгө нэхсэн байна. Хэрэг болсон Сент-Джозеф хот нь Луизиана мужийн харьяа, ердөө 1200 оршин суугчтай жижиг хот юм.
С.ӨЛЗИЙЖАРГАЛ