Төрийн ордонд өнөөдөр “Хүн ам зүйн цонхны үе хөгжлийн бодлогын зарим асуудлууд” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо. УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн амын сургалт, судалгааны төв, НҮБ-ын Хүн амын сан хамтран зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм. Зорилго нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ ажлын байр бий болгох хүн ам зүйн цонхны үеийг үр дүнтэй ашиглаад бодлого боловсруулагчид болоод шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад чиглэжээ.
“Хүн ам зүйн цонх”-ны үе гэдэг нь тухайн улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэж, төрөлт буурснаар хүн амын өсөлт удааширч, насны хэв маягийн хувьд нийгэм-эдийн засагт ач холбогдол бүхий хөдөлмөрийн насны хүн ам хамгийн их байх үеийг хэлдэг аж. Энэ үеийг зохистой ашиглаж чадвал эдийн засгийн өсөлтийн хурдыг түргэтгэн, нэг хүнд ногдох ДНБ нэмэгдэн иргэн бүр хадгаламж, хуримтлалтай болох нөхцөл бүрддэг байна. Гэвч тодорхой хугацааны дараа “хүн ам зүйн цонх”-ны үеийн энэхүү боломж хаагдаж, хүн ам насжих үйл явц эхэлснээр ахмад настанд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн хамгааллын зардал өсч, , төсөвт багагүй ачаа үүрүүлэх шаардлагатай болдог ажээ. Улмаар ажиллах хүчний хомсдолд оруулдаг байна.
Монгол Улсын хувьд 1970-аад оны дунд үеэс буурч эхэлсэн төрөлтийн түвшин 1990-ээд оноос эрчимжиж, улмаар 2000-аад оны дунд үеэс тогтворжжээ. 2008 оны байдлаар 28.1 хувь нь 0-14 насны хүүхэд, 65.8 хувь нь 15-59 насныхан эзэлж, насны бүтцийн хувьд ихээхэн өөрчлөгдсөн байна. Ингэснээр “Хүн ам зүйн цонх”-ны таатай үе эхэлжээ. Судалгаагаар хөдөлмөрийн насныхны нийт хүн амд эзлэх хувь 2025 оныг хүртэл 66.4 хувиас буурахгүй байх, тэр дундаа “Хүн ам зүйн цонхны” таатай үе 2025-2030 он хүртэл үргэлжлэх төлөв гарчээ. Гол нь энэ үеийг оновчтой ашиглах нь чухал. Хэрэв ашигтайгаар ашиглаж чадахгүйд хүрвэл ажилгүйдэл, ядуурал ихсэж,гэмт хэргийн гаралт өсч, төрөөс гарах зардлыг ч ихэсгэх сөрөг үр дагавартай гэнэ. Тиймээс үндэсний чуулганыг зохион байгуулагчдын зүгээс “Хүн ам, гэр бүлийн бодлогыг оновчтой тодорхойлох, уул уурхайд түшиглэсэн эдийн засгийг тодорхойлохдоо хүний нөөцийг оновчтой болгох нь чухал байгааг тэмдэглэллээ. Тухайлбал, уул уурхайн боловсруулах салбарын ажиллах хүчний хэрэгцээг шинээр ашиглалтад орох ордуудаар тооцоолоход ойрын таван жилд 21184 ажлын байрны эрэлт байгаа аж. Мэргэжлээр нь авч үзвэл уурхайчин, уул уурхайн механик, хүнд машин механизмын жолооч хамгийн их эрэлттэй байна. Мөн уул уурхайн олборлох болон боловсруулах , дэд бүтэц, боловсруулах аж үйлдвэрийн салбарт 6877 инженер техникийн ажилтан, 33585 мэргэжилтэй ажилчдын хэрэгцээ байгаа аж. Түүнчлэн 2010-2015 онд шаардах зөвхөн уул уурхайн олборлох боловсруулах болон дэд бүтцийн салбарын ажлын байрны эрэлт хэрэгцээний дийлэнх буюу 60 орчим хувийг хүнд даацын авто машины жолооч, засварчин, өрөмдөгч, геологич, уул уурхайн механик, цахилгааны инженер гэсэн гол зургаан мэргэжлийн ажиллах хүчин эзлэх гэнэ. Гагнуурчин, бульдозерчин, эксковаторчин, операторчин, замчин, төмөр замын хөдөлгөөнчин, нисэхийн хөдөлгөөнчин зэрэг нарийн мэргэжлүүд ч ойрын таван жилд нэлээд хэмжээгээр шаардагдахыг судлаачид санууллаа.
Г.Дарь