Хурим хийнэ гэдэг сүйт бүсгүйн хувьд амьдралынх нь хамгийн гайхалтай, давтагдашгуй мөч билээ. Энэ өдөр бүсгүйчүүд бүхнээс онцгой, үзэсгэлэнтэй харагдахыг хүсэмжилдэг нь нууц биш. Тиймээс л бүсгүй хүн бүр хамгийн сайхан хуримын даашинзны эрэлд гардаг байх. Удахгуй хуримын оргил үе буюу намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр тохиох гэж байгаа тул бүсгүйчүүдэд зориулан хуримын даашинзны 2013 оны шилдэг загваруудыг толилуулж байна. Магадгүй таны мөрөөдлийн даашинз энэ дунд байж ч болох юм.
С. ӨЛЗИЙЖАРГАЛ
С. ӨЛЗИЙЖАРГАЛ