С.Ганбаатар нарыг шалгах үндэслэлгүй гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар нарыг шалгах үндэслэлгүй гэж үзжээ

УИХ-ын гишүүн, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо /МҮЭХ/-ны ерөнхийлөгч асан С.Ганбаатар болон тус холбооны одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаад, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгах шаардлагагүй гэж үзсэн байна.

МҮЭХ-ны удирдлагуудыг өнгөрсөн тавдугаар сард тус үйлдвэрчний эвлэлийн салбар хорооны гишүүд шалгуулах хүсэлтийг АТГ-т илгээсэн юм. Гомдол гаргасан үйлдвэрчний гишүүд С.Ганбаатар, Х.Амгаланбаатар нарыг “Үйлдвэрчин хороолол”, ”Үйлдвэрчин цамхаг” гэх  үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, эдгээр орон сууцыг барихын  тулд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийг хууль бусаар татан буулгаж, газрыг нь хувийн компанид шилжүүлсэн нь хууль бус үйлдэл гэж хамтрагчид нь үзэж, шалгуулах хүсэлт гаргасан байсан юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж