УИХ-ын гишүүн, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо /МҮЭХ/-ны ерөнхийлөгч асан С.Ганбаатар болон тус холбооны одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаад, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгах шаардлагагүй гэж үзсэн байна.
МҮЭХ-ны удирдлагуудыг өнгөрсөн тавдугаар сард тус үйлдвэрчний эвлэлийн салбар хорооны гишүүд шалгуулах хүсэлтийг АТГ-т илгээсэн юм. Гомдол гаргасан үйлдвэрчний гишүүд С.Ганбаатар, Х.Амгаланбаатар нарыг “Үйлдвэрчин хороолол”, ”Үйлдвэрчин цамхаг” гэх үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, эдгээр орон сууцыг барихын тулд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийг хууль бусаар татан буулгаж, газрыг нь хувийн компанид шилжүүлсэн нь хууль бус үйлдэл гэж хамтрагчид нь үзэж, шалгуулах хүсэлт гаргасан байсан юм.
Д.ЖАРГАЛ