Өнөөдөр өглөө буюу наймдугаар сарын 14-ний өглөө 63 км\цаг хурдтай хар салхины хүч ширүүсч, Хонконгийн зүүн өмнөд хэсгээр дайран өнгөрчээ. Өглөөний 09.00 цагийн мэдээгээр тайфун хар салхи Хонконгийн баруун өмнөд хэсгээс 260 км зайд илэрсэн ба БНХАУ-ын Гуандун муж руу чиглэлтэй байжээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Ютор хар салхины нөлөө бүхэл өдрийн турш Хонконгод мэдрэгдэнэ гэдгийг зарлаж байна. Одоогийн байдлаар Хонконгийн бүх албан байгууллага ажиллахгүй байгаа ба олон улсын нисэх буудалд 34 нислэг цуцлагдаж, 341 нислэг хүлээгдэж байгаа ажээ. Өнөөдөр үдээс хойш 14-19 цагийн хооронд салхины хүч дахин нэмэгдэх магадлал өндөр байгаа талаар Хонконгийн цаг уурын ажиглах төвөөс мэдээлснийг Хонконг дахь Ерөнхий Консулын газраас дамжуулав.
Б.ЭНХ