Энэ сарын 16-18 хооронд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 35 жилийн ойн баяр наадам болох гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан бид цаг үеийн асуудлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын туслах Н.Баттулгатай ярилцлаа.-Эрдэнэт үйлдвэрийн 35 жилийн ойн баяр энэ онд тохиож байгаа. “Бид зууны Уурхайчид” цэнгүүн энэ сарын 16-17ны өдөр болохоор төлөвлөгдөж байна. Ойн арга хэмжээ жилийн турш үргэлжиж буй.Тодорхой төлөвлөгөө хэлбэл та юуг онцлох вэ?
-Энэ жил манай Эрдэнэт үйлдвэрийн 35 жилийн ой тохиож ,жилийн туршид тэмдэглэн өнгөрүүлэхээр арга хэмжээний төлөвлөгөө гарч төлөвлөгөөний дагуу сар бүр хэрэгжээд явж байна. Жилийн төлөвлөгөөнд үйлдвэрийн хэмжээнд 2013 онд авсан төлөвлөгөө нормоос ,өртөг зардлыг багасгах илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үүний нэг салшгүй хэсэг болох “Бид зууны Уурхайчид”цэнгүүнийг 8 сарын 17 ны өдөр урин дулаан цагт хийхээр төлөвлөн явж байна.Ажилчдаа бүгдийг нь баярлуулъя, өглөөнөөс оройн 23.00 цаг хүртэл “өдөрлөг болохоор төлөвлөгдсөн байгаа юм.
-Эрдэнэт үйлдвэр “Зууны манлай бүтээн байгуулалт” гэдгээрээ Монголдоо төдийгүй Дэлхийд танигдсан үйлдвэр. Энэ 35 жилийн ойн хүрээнд ямар шинэчлэлт хийгдэж байгаа вэ?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтээгдэхүүн гадна ертөнцөд зэсийн баяжмал брэнд бүтээгдэхүүн болчихсон, дотооддоо улсын төсвийн нэг том багана хэвээр байсаар байна. Орон нутгийн хувьд Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад томоохон хөрөнгө оруулалт хийдэг. Үйлдвэрийг тасралтгүй явуулах, санхүү эдийн засгийг нь эрүүл саруул явуулах арга хэмжээ хийгдэж байна. Өнөөдөр үйлдвэрийн хүдэр боловсруулах хэмжээ 26 сая тн байгаа, үүнийг бид энэ жилээс эхлээд жилдээ 26 тн биш 35 тн болгохоор үйлдвэрээ өргөжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ өргөжилтийг хийснээр бид 90.000 тн хүдрийн баяжмал илүү борлуулж орлого ашигаа нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Бид үйлдвэрийн экспорт ,импортын худалдан авах үйл ажиллагаанд ч өөрчлөлт оруулан ,одоогийн хагас жилийн байдлаар өртөг зардал маш сайн буурсан байна. Худалдан авалтыг цэгцэлж, үнийн хяналтыг тусгай үе шаттайгаар хянадаг ,гэрээ хийх шат дарааллыг нэлээн нарийвчилж, хяналттай болгож байгаа. Дараагийн асуудал болох экспортлож байгаа бүтээгдэхүүнийхээ гэрээ, үнэ дээр нарийн боловсронгуй хандаж, Дэлхийн зах зээлийн хөгжил,өөрчлөлтийг цаг алдалгүй мэдэрч зохицож явах,эдгээр асуудлуудыг хийгээд эхэлчихсэн байна.
-Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудлыг ямагт дээгүүрт тавьдаг , ойн баярын үеэр ажилчиддаа яаж урамшуулах вэ?
-Ойн баярын хүрээнд өдөрлөг зохион байгуулагдана.Энэ цэнгүүн бол ерөөсөө Эрдэнэт үйлдвэрийн ажилчидад чиглэсэн юм. Нэгэнт ажилчдаа баярлуулах юм чинь ажилчидаа Төр засгийн шагналаар шагнана.“Эрдэнэт үйлдвэр”-ийн 35 жилийн ойн меделиар 5000 гаруй хүн,”Хөдөлмөрийн хүндэт тэмдэг” гэх мэт 200.000 төгрөг дагалддаг шагналын дүрэм журам гарсан тул эхний ээлжинд анх 1978 онд ашиглалтанд орох үеэс ажилласан анхдагчдыг шагнана. Мөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг дээшлүүлэх зорилгоор бүх ажилчиддаа баярын шагнал мөнгөн шагнал хувиарлаж байгаа. Дунджаар нэг хүнд 1 сая төгрөг гэж хэлэлцээд 500.000-1.500.000 төгрөгийн шагнал олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар ажилчдын дунд орон сууцны асуудал их байна. Энэ жилийн хувьд дорвитой хөрөнгө оруулалт хийх бололцоогүй байна. Гэсэн хэдий ч энэ удирдлагын менежментийн өөрчлөлтийн хүрээнд үе шаттайгаар шийдье гээд ерөнхий төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна. Ямар ч байсан барилгаа эхлүүлье ,ажилчид авчихаар хямд төсөр халуун хүйтэн устай инженерийн шугам сүлжээгээр хангагдсан орон сууц босгоё хэмээн ажилдаа ороод байна.