Сураггүй алга болсон хоёр хүүхдийн цогцсыг оллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон хоёр хүүхдийн цогцсыг оллоо

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд өчигдөр онц ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, 17,13 настай ах дүү хоёр хонь хариулах гэж гараад сураггүй алга болсон байна.

Хүүхдүүд гэртээ ирэхгүй болохоор нь гэр бүлийнхэн нь цагдаагийн газарт мэдэгдсэнээр эрэн сурвалжилж эхэлжээ. Эрэн сурвалжилж эхэлнээс хойш таван цагийн дараа ахыг нь нас барсан байдалтай олсон бөгөөд дүүг нь 10 км-ийн зайтай газраас нас барсан байдалтайгаар олсон байна.

Урьдчилсан байдлаар гадны нөлөөтэй нас барсан гэх ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй бөгөөд үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж