Гэрэл зураг сонирхогчдод таатай мэдээлэл дуулгая. Наймдугаар сарын 17-нд буюу ирэх бямба гаригийн 19.00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Мэдрэхүй-2” нэртэй гэрэл зургийн өдөрлөг зохиогдох гэж байна. Өмнө нь “Мэдрэхүй-1” өдөрлөгийг зохион байгуулж байсан “Тас” хуудсын хамт олон энэ удаагийнхыг мөн хариуцаж ажиллаж байгаа аж. Өдөрлөгт гэрэл зураг сонирхогч гадаад болон дотоодын уран бүтээлчид оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулах ажээ. Хүрэлцэн ирсэн зочдод зориулж залуу дуучин Ноби уран бүтээлээ өргөх бол үндэсний бүжгийн “Номад” хамтлагийн гишүүн Анунаран өөрийн бүтээлээс сонирхуулах гэнэ. Өдөрлөг хүн бүхэнд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй сонирхуулах юм.
Гэрэл зурагчдын “Мэдрэхүй”-гээр аялаарай
С. ӨЛЗИЙЖАРГАЛ