
Уулзалтаар Гадаад харилцааны сайд Л.Болд ДЭМБ-ын туслалцаатайгаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд болон хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд дорвитой хувь нэмэр оруулж байгааг дурдаж, Монгол Улсын Засгийн газар цаашид тус байгууллагатай ойр дотно хамтран ажиллахыг зорьж байгааг илэрхийллээ.
Др.Маргарет Чан Монгол Улсад айлчилсандаа сэтгэл нэн хангалуун байгаагаа илэрхийлж Монгол Улс, ДЭМБ-ын хамтын харилцааны асуудлаар Гадаад харилцааны сайд Л.Болдтой ярилцаж санал солилцлоо гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.