Үер, уснаас болгоомжлохыг анхааруулж байна | News.MN

Үер, уснаас болгоомжлохыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Үер, уснаас болгоомжлохыг анхааруулж байна

Өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын гаргасан шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх даалгаврын дагуу далан суваг, үерийн ус зайлуулах хоолойг цэвэрлэж, аюулд өртөж болзошгүй айл өрхөд сэрэмжлүүлэг тараасан байна. Нийслэлийн хэмжээнд 1966 оноос барьж байгуулсан нууран байгууламж, 56 орчим километр хамгаалалтын далан, 42 орчим километр суваг байдгаас 60-70 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, эвдэрч нурсан байгаа аж.

Холбогдох газруудаас хийсэн судалгаагаар нийслэл хотод энэ сарын байдлаар үерийн аюултай бүсэд суурьшсан 3441 айл өрх байгаа бөгөөд 3095-д нь санамж, мэдэгдэл хүргүүлсэн гэнэ. Цаг уур, орчны хүрээлэнгийн газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 10-ныг дуустал Улаанбаатарт бороотой байх бөгөөд Туул голын урсацын түвшин олон жилийн дунджаас давж 150 см хүрэхээр байгаа аж.

Иймд уулын ам, гуу жалга, нам дор газар, гол мөрний эрэг орчмоор амьдардаг айлууд гэр, хашаагаа хамгаалан суваг шуудуу татах, үерлэсэн гол мөрөнд орох, загасчлахдаа болгоомжтой байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.

П.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

лангаа 2010-06-09 122.254.115.113

баярлалаа хичээлээ сэргээж харлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж