
Холбогдох газруудаас хийсэн судалгаагаар нийслэл хотод энэ сарын байдлаар үерийн аюултай бүсэд суурьшсан 3441 айл өрх байгаа бөгөөд 3095-д нь санамж, мэдэгдэл хүргүүлсэн гэнэ. Цаг уур, орчны хүрээлэнгийн газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 10-ныг дуустал Улаанбаатарт бороотой байх бөгөөд Туул голын урсацын түвшин олон жилийн дунджаас давж 150 см хүрэхээр байгаа аж.
Иймд уулын ам, гуу жалга, нам дор газар, гол мөрний эрэг орчмоор амьдардаг айлууд гэр, хашаагаа хамгаалан суваг шуудуу татах, үерлэсэн гол мөрөнд орох, загасчлахдаа болгоомжтой байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.
П.Наран