Д.Дорлигжав Цагдаагийн ерөнхий газарт шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав Цагдаагийн ерөнхий газарт шаардлага хүргүүллээ

Улсын Ерөнхий прокурорын газраас эрүүгийн хэрэгт эд мөрийн баримт, барьцаа, хохирлын мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг хураан авах, хадгалах, шийдвэрлэх ажиллагаанд хууль тогтоомжийн заалтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан байна.

Шалгалтын явцад Цагдаагийн байгууллагын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах албадын үйл ажиллагаатай холбоотой давхардсан тоогоор нийт 15 төрлийн 1692 зөрчил илэрчээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах, цаашид давтан гаргуулахгүй байх талаар  удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч  14 хоногийн дотор хариу мэдэгдэх тухай Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын гарын үсэгтэй  шаардлагыг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэв.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж