
Шалгалтын явцад Цагдаагийн байгууллагын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах албадын үйл ажиллагаатай холбоотой давхардсан тоогоор нийт 15 төрлийн 1692 зөрчил илэрчээ.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах, цаашид давтан гаргуулахгүй байх талаар удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч 14 хоногийн дотор хариу мэдэгдэх тухай Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын гарын үсэгтэй шаардлагыг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэв.
Б.Энхмандах