Б.Жавхлантөгст хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Б.Жавхлантөгст хүндэтгэл үзүүлэв

“UBS” телевизээс санаачлан Боловсрол соёл, шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулсан “Дэлхийн хэлээр ярьж, дэлхийн хэмжээнд сэтгэцгээе” уриан дор гадаад дуу дуулаачдын “Universe best songs-2010” уралдаант цэнгээнт нэвтрүүлэгт дэлхийн сонгодог урлагийн бүтээлүүдээс дуулж, амжилттай оролцон тэргүүн байранд шалгарч “Гран-При” шагнал авсан Б.Жавхлантөгсийг хүн бүхэн андахгүй болжээ. Тэгвэл тэрээр Цагдаагийн ерөнхий газрын харьяа цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин гэдгийг мэдэх хүн ховор биз ээ. Дуучин Б.Жавхлантөгсийг тус уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байрын эзэн болсонд ЦЕГ-ийн дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир болон удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
ЦЕГ-ийн дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир баяр хүргэн “Телевиз үзэгчдийн сонирхлыг татсан, авьяаслаг, шилдэг залуучууд оролцож, өрсөлдөөнтэй болсон уралдаант нэвтрүүлэгт оролцон байр эзэлсэн явдалд цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэе” гээд цагдаагийн байгуулагын албан хаагчдаас иргэд, олон түмэндээ хүндлэгдсэн, алдар нэрээ дуурсгасан төрийн зүтгэлтэн, шилдэг хуульчид, алдар гавьяатнууд олон арваараа төрөн гарч байсныг хэлээд дуучин Б.Жавхлантөгсдөө уран бүтээлийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, дурсгалын зүйл гардуулжээ. Б.Жавхлантөгс ЦЕГ-ийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлээд өндөр амжилт гаргаж ажиллахаа амлав.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж