
Энэхүү уулзвар нь хотын хамгийн том худалдааны төв рүү чиглэсэн гол зам дагуу байдаг учир хөдөлгөөний ачаалал их авч, байнга түгжрэл үүсдэг замын тоонд багтдаг байсан. Удахгүй есдүгээр сарын 1-н болж, хичээл сургууль эхлэх учраас тухайн замын ачаалал урьдынхаас бүр илүү нэмэгдэнэ. Тиймээс их ачаалал эхлэхээс өмнө буюу энэ долоо хоногтоо багтаан замын хучилтын ажлыг дуусгахаар ийнхүү дээрх уулзварын бүх чиглэлийн хөдөлгөөнийг түр хугацаанд хааж байгаа юм.
Уулзварын шинэчлэлийн ажлыг энэ сарын 16-ны баасан гарагт дуусгахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: http://gudamjtusul.mn