“Фарм шоу-2013” арга хэмжээ болно

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

“Фарм шоу-2013” арга хэмжээ болно

Хөдөө
аж ахуйн тоног төхөөрөмж, энэ салбарын том үйлдвэрүүдийн үйл ажиллагааг
танилцуулах, төрөл бүрийн сургалтыг  хийх “Фарм шоу-2013” арга хэмжээ
наймдугаар сарын 15, 16-нд Дархан-Уул аймагт болох гэж байна. Эдийн
засгийн хөгжилд чухал үүрэгтэй хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэхийн
тулд мэргэжлийн байгууллага болон иргэд, олон нийтийг татан оролцуулах,
үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор уг арга хэмжээг Үйлдвэр, хөдөө
аж ахуйн яам, Монголын тариаланчдын холбоо, Ургамал газар тариалан,
эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулах ажээ. Энэ үеэр
Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Дэд сайд Ц.Туваан, ХБНГУ-ын Хүнс, хөдөө
аж ахуй хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яамны газрын дарга н.Вакер
хөдөө аж ахуйн салбарынхан, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл
оролцох юм. 

Хоёр өдрийн турш Дархан-Уул аймагт болох арга хэмжээг танилцуулахад,

  • Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, сэлбэгийн үзэсгэлэн худалдаа,
  • Талбай дахьтехнологийн үзүүлэх сургалт,
  • Хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа
  • Таримал ургамлын сортын танилцуулга,
  • Ургац хураалтанд баримтлах технологийн зөвлөмж,
  • Шинжлэх ухааны төслийн үр дүнгийн танилцуулга,
  • Банк, санхүү даатгалын байгууллага, гурил үйлдвэрлэгч, тариаланчдын
    санал солилцох уулзалт зохион байгуулах юм байна. Эдгээр сургалт,
    танилцуулгаар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хэрхэн тарьж,
    үйлдвэрлэдгийг газар дээр нь сонирхуулж, туршлага хуваалцахаараа онцлог
    болох тухай албаныхан мэдээллээ.
У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж