
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-121 тоот “Ургамлын харшлаас хамгаалах” зарим арга хэмжээний тухай албан даалгаврыг Нийслэл, дүүргүүдийн тохижилтын чиглэлийг байгууллагууд 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа аж. Уг арга хэмжээний гүйцэтгэлийг нийтэд мэдээлэх ургамал ургалтын хугацаанд шинэ арга технологийн судалгаа, туршилтын ажлуудыг гүйцэтгүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор уг хэлэлцүүлгийг явуулж байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд хийх ажлын төлөлвлөгөөнд тусгагдсан ажлуудын хүрээнд дараах зорилтуудыг биелүүлэхээр ажиллаж буй юм.
- Ургамлын харшлаас сэргийлэх талаар арга хэмжээ зохион байгуулж байгаа байгууллага аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нэгтгэх тэдний үйл ажилгаанд тулгарч байгаа асуудлыг холбогдох байгууллагуудад хүргэж байх.
- Хөл газрын ургамал гэдэг нэршил доор ойлгодог харшил үзүүлдэг ургамлуудын тархалтын өнөөгийн байдлын зураглал гаргах, геоботанизийн зураглал гаргах.
- Тэдгээр ургамалын тоосжилт үрлэлтийг хязгаарлах шинэ техналогуудыг турших
- Дээрх судалгааны ажлуудыг зөвлөмжийн дагуу дараа жилүүдээс зөвхөн механик аргаар тухайлбал зулгаах хадах биш ургамлын ургах орчинд сөрөг нөлөөгүй аливаа технологийг ашиглан хязгаарлах арга технологийг нэвтрүүлэхийг төлөвлөж байгаа гэнэ.
Шарилжны талаар эрдэм шинжилгээ туршилтын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга биологийн шинжлэх ухааны доктор Б.Буянчимэгээс тодруулахад,
– Өнөөдрийн зохион байгуулагдаж байгаа сэдэв маань маш өргөн хүрээтэй. Мөн харшил судалгааны тулгамдсан асуудлуудын нэг юм. Өнөө үе бол шарилжыг үрэлцэн байгаа үед нь тасалж устгаж байгаа. Гэвч үүнээс өөр аргаар мөн устгах боломжтой. Лууль болон бусад шарилжын төрлийн ургамлууд зургаадугаар сарын сүүл болон долоодугаар сарын эхэн үе гэхэд боловсорч ид цэцэглэлтийн үе явагддаг энэ үед шарилжын тоос боловсорч тархдаг. Уг ургамлын тоосыг боловсорч, цэцэглэхээс нь өмнө тасалж хайчилж устгадаг. Уг аргыг бол механик арга гэж нэрлэдэг. Ур аргыг энэ жил хожимдож арга хэмжээ авсан. Түүнээс болоод энэ жил шарилжны харшил жаахан даамжирлаа. Энэ жил гэхэд уг хөл газрын ургамал буюу шарилжны эсрэг “Мон Химо” эрдэм шинжилгээ туршилтын төв “Нана Гербицит”-ийг гарган авсан. Өнгөрсөн жил ургамал хамгаалал эрдэм шинжилгээний төвийн хог ургамал судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтнуудтай туршиж хөдөө аж ахуйн сургуулийн эрдэм шинжилгээний төв болон хотын ногоон байгууламжуудтай хамтран туршиж үзсэн. Харин энэ “Нано Гербицит”-ийг хэргэлэхэд хог ургамлын ургалтын 15-25 см урттай ургасан байх үед нь туршиж үзэж, 87-91 хувь хүртэл хог ургамлын тархалт буурсан үр дүнтэй гарсан. 2014 онд цааш нь өрнүүлж зөвлөмжинд тусгаж өгөхөөр болсон. Хөдөө аж ахуйн сургуулийн биологийн менежментийн сургуулийн доктор Энхчимэг гэж миний шавь. Уг эрдэмтэн Монголын зүлгэний ургамлуудаас “Ган”, “ Хүйтэн”, “ Хог ургамал”-д тэсвэртэй шинэ сортын ургамал шинэ төрлийн зүлэг гаргаж авсан. Энэхүү зүлэг нь хүйтэнд болон хог ургамалд тэсвэртэй байдаг давуу талтай.
-Хиймэл зүлэг гэж бий болоод байгаа. Тэр зүлгийг та хэлж байна уу?
-Хиймэл зүлэг бол Монголын уур амьсгалд бол тэсвэргүй, тохирдоггүй. Зун ногооноороо байдаг бол намар гэхэд хагдраад уначихдаг. Харин энэхүү ургамал бол Монголын цаг уурын нөхцөл байдалд тохирсон ногооноороо нилээд удаан байх боломжтой буюу -18-аас -25 хүртэлх температурын хүйтэнд тэсвэртэй ургаж удаан хугацаанд ногооноороо байдаг онцлогтой ургамал юм.
-Удаан хугацаа гэхээр хэр удаан ногооноороо байх боломжтой вэ?
-За ер нь бол арван сарын сүүл хүртэл ногооноороо хөлдөөд үхчихдэггүй ургамал гаргаж авсан даа. Бүх судалгаа нь хийгдчихсэн нэвтрүүлэхэд л бэлэн болсон байж байгаа.
-Нэвтрүүлэхэд ямар асуудал тулгарч байгаа вэ? Ер нь цаашид нэвтрүүлэх үү?
-Мэдээж нэвтрүүлэхэд санхүүгийн асуудлууд тулгарч байна. Ер нь бол туршилтын журмаар гаргаж аваад ажиглахад үр дүн маш сайн гарсан. Хэрвээ тодорхой хэмжээнд санхүүжилтыг нь шийдэж өгөөд уг ургамалыг нэвтрүүлэх юм бол хог ургамалтай тэмцэх маш том алхам болж байгаа юм.
Мөн манай орон бол хиймэл зүлэг эсвэл зүлэгний үрийг гадаадаас худалдаж аваад байгаа. Харин манай Монголчууд өөрсдөө шинэ сорт гаргаж чадсан нь миний хувьд бахархууштай зүйл болсон. Хог ургамалын эсрэг дөрвөн төрлийн “Нано Гербицит”-ийг гаргаж чадсан. Модлог ургамлын хортон шавьжын эсрэг “Нано Гербицит” болон ургамалын харшлын эсрэг нэг төрлийн фүнкцийг гаргаж аваад байна. Туршилтаар гарсан үр дүнгийн хувьд 78-91 хувийн үр дүн үзүүлээд байна.