Канад улсад 16 настай хоккейчин амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Канад улсад 16 настай хоккейчин амиа алджээ

Канад улсын өсвөрийн хоккейн “Акади-Батерст Титан” багийн хоккейчин Джордан Бойд бэлтгэлийн үеэр гэнэт бие нь муудснаас болж амиа алдсан байна. Хэдийгээр анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн ч эмч нар түүний амийг аварч чадаагүй аж. Үхлийн шалтгааныг задлан шинжилгээ хийж ойрын хугацаанд тодорхой болгоно гэж эмч нар мэдээллээ. Багийн төлөөлөгч Фоти Сотиропулос мэдэгдэхдээ саяхан Бойд эмчийн үзлэгээр ороход түүнд ямар ч асуудал байгаагүй гэсэн байна. Бойд хүүгийн үхлийг лигийн 30 жилийн түүхэнд тэмцээн болон бэлтгэлийн үеэр амиа алдсан хоёрдахь тохиолдол боллоо гэжээ.

С.ӨЛЗИЙЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж