Энэ долоо хоногт 5 уулзвар ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Энэ долоо хоногт 5 уулзвар ашиглалтад орно

“Гудамж” төслийн хүрээнд нийслэлд нийт 33 уулзвар шинээр барих болон засварлахаар төлөвлөж буй. Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөх, нэвтрэх чадварыг сайжруулах болон хурдны зам барих зорилготой “Гудамж” төслийн хүрээнд хүрээнд дөрвөн замын уулзвар болгох ажил хуваарийн дагуу явж байгаа юм байна.

Одоогийн байдлаар  найман уулзвар дээр ажил ид явагдаж байгаагийн тав нь энэ долоо хоногт ашиглалтад орох юм байна. Өмнө нь “Гудамж” төслийн хүрээнд Саппорогийн тойрог, Өргөө кинотеатрын өмнөх уулзвар, Дарь-Эх чиглэлийн тойрог гээд хэд хэдэн дөрвөн замын уулзварыг ашиглалтад оруулаад байгаа юм. Дөрвөн замын уулзварыг ашиглалтад оруулснаар замын ачаалал буурч, түгжрэл буурна гэж үзэж байгаа юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж