“Реал Мадрид” Бейлээс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

“Реал Мадрид” Бейлээс татгалзжээ

Алдарт “Реал Мадрид” клуб “Тоттенхэм” багийн хагас хамгаалагч Гарет Бейлийг багтаа худалдан авахаас татгалзсан байна. АНУ-д болсон улирлын өмнөх тоглолтын дараа багийн ерөнхий дасгалжуулагч Карло Анчелотти болон клубын ерөнхийлөгч Флорентино Пересом нар уулзалдан энэ талаар ярилцан ийн шийджээ. Харин Их Британи улсын хэвлэлүүдээр “Реал” Бейлийн төлөө 129 сая ам.доллар санал болгосон хэмээн мэдээлж байсан юм. Дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд тус мөнгөн дүн нь дээд амжилт тогтоосон ажээ.

Ингэснээр “Mанчестер Юнайтед” клубт Бейлийг өөрийн багт нэгтгэх таатай боломж бүрдэж байна.

С.ӨЛЗИЙЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж