АНУ-ын “Forbes” сэтгүүлээс дэлхийн үнэтэй зохиолчдын жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтыг Их Британийн зохиолч Э.Л.Джеймс нэрээр зохиолоо бичдэг Эрика Леонард тэргүүлсэн байна. Түүний зохиосон “Саарал өнгөний 50 тусгал” ном нь түүнд өнгөрсөн жил худалдаанд гарсан цагаасаа эхлэн нийт 95 сая ам.долларын ашиг авчирчээ. Орлогын таван сая ам.долларыг зохиолоо дүрсжүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар олсон бөгөөд 2014 онд дэлгэцээр гаргахаар төлөвлөсөн аж. Өнгөрсөн жилийн жагсаалтыг тэргүүлж байсан Джеймс Паттерсон энэ удаа 91 сая ам.долларын ашигтайгаар удааллаа. Харин “Өлсгөлөн тоглоом” зохиолын эзэн Сьюзен Коллинс гуравт жагсчээ. Хамгийн сонирхолтой нь, та бидний сайн мэдэх алдарт “Харри Поттер” цуврал зохиолын Джоан Роулинг эхний шилдэг аравт ч багтаж чадсангүй.
С. ӨЛЗИЙЖАРГАЛ