“Blackberry” компани худалдагдаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

“Blackberry” компани худалдагдаж магадгүй

Канад улсын ухаалаг гар утасны үйлдвэрлэгч болох “Blackberry” компани худалдагдаж магадгүй тухайгаа мэдээллээ. Компани 80 сая ам.долларын алдагдалтай ажиллаж, үнэт цаасны үнэ нь сүүлийн зургаан жилд 95 хувиар буурсан байна. Тиймээс компанийн удирдлагын зүгээс хамтран ажиллах, эсвэл бүхэлд нь худалдах зэрэг саналыг дэвшүүлээд байгаа аж. Арван жилийн өмнө тус компани явдал дундаа электрон шуудангаа ашиглах сонирхолтой бизнес эрхлэгчдийн дунд маш их нэр хүндийг олж байсан юм. Харамсалтай нь энэ том компани iPhone болон Android ухаалаг гар утастай өрсөлдөх өрсөлдөөнд тэссэнгүй, хүнд асуудалтай тулгарлаа.

С.ӨЛЗИЙЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж