Мексик улс газрын тосны хөрөнгө оруулалтыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Мексик улс газрын тосны хөрөнгө оруулалтыг зарлалаа

Мексик улс газрын тосны салбарын оруулалтыг хувийн салбарынханд нээлттэйгээр зарлалаа. Тус улс сүүлийн 75 жилийн хугацаанд газрын тосны салбарт хувийн компаниудыг оролцуулж байгаагүй юм. Мексикийн ерөнхийлөгч Энрикэ Пениа Нието нь газрын тосны салбарт гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, энэ салбарт бүхэлдээ шинэчлэл хийх хөтөлбөр боловсруулаад байгаа билээ. Мексикийн хамгий том газрын тосны компани болох төрийн өмчид Пемекс компани нь үйл ажиллагаа эхлүүлээд багагүй хугацааг үдэж байгаа ч хөрөнгө оруулалт, шинэ хөтөлбөр гарцаагүй дутагдаж байгаа аж. Гэсэн хэдий ч Мексикийн зарим улстөрчид үүнийг хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдийн хөрөнгөжих нэг арга гэж үзэн санал нийлэхгүй байгаа юм. Дашрамд сануулахад тус улс одоогоос 20 жилийн өмнө Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээнд нэгдэж, түүнээс хойш бүс нутаг болон Өмнөд Америкийн улсуудад газрын тос нийлүүлэх болсон ажээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж