Нидерландын ханхүү нас баржээ

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Нидерландын ханхүү нас баржээ

Нидерландын ханхүү Йохан Фризо одоогоос жил хагасын өмнө цасны нурангид даруулж, гэмтсэнээс хойш эмнэлэгт ухаангүй байсаар өчигдөр өглөө нас баржээ. 44 настай Нидерландын ханхүү өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сард Австрийн Лех уулын тосгон дахь цанын баазад найзтайгаа хамт гулгаж явахдаа цасны нурангид даруулсан байна. Аврагчид түүнийг цасны нурангин дороос 15 минутын дараа аварч гаргасан боловч хүчилтөрөгчийн дутагдлаас болж түүний тархи нь хүнд гэмтсэн аж.

Ханхүү Йохан Фризогийн таалал төгссөнтэй холбоотойгоор түүний ах хаан Уиллем-Александр, эхнэр Максимагийнхаа хамтаар Грек дэх амралтаа дуусган эх орондоо эргэн ирсэн байна.

Ханхүү Фризо нь Нидерландын хатан хаан Беатриксийн гурван хүүгийн хоёр дахь нь бөгөөд 2004 онд эхнэр Мейбл Виссе Смиттэй гэрлэж, хоёр охинтой болсон юм. Нидерландын хатан хаан Беатрикс өнгөрсөн дөрөвдүгээр сард ууган хүү, угсаа залгамжлах ханхүү Уиллем Александрт хаан ширээгээ шилжүүлэн өгсөн билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж