iPhone 5 утсыг хүүгүй лизингээр авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

iPhone 5 утсыг хүүгүй лизингээр авах боломжтой

Төгс утастай болоход илүү хялбар боллоо

Монголд албан ёсоор iPhone 5 утсыг борлуулж байгаа үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком корпораци iPhone 5 гар утсыг хүүгүй лизингийн цоо шинэ нөхцөлөөр худалдаалж эхэллээ.

Хэрэв та аль нэг албан байгууллагад 1 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа, таны сарын цалин бусад нэмэгдлүүдийн хамт 700,000₮-өөс дээш, банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн өр, зээлийн төлбөргүй бол iPhone 5-ыг хөнгөлөлттэй үнэ 862,000 төгрөгөөр худалдан авч болно. Лизингийн дагуу урьдчилгаа төлбөр 430,000₮ төлөөд 24 сарын турш сар бүр хүү тооцоогүй үнэ буюу 18,000 төгрөгийг утсанд, мөн Төгс утсанд зориулан тусгайлан гаргасан сарын турш сүлжээ харгалзахгүй 900 минут ярьж, гар утаснаасаа хүссэнээрээ интернэт ашиглах iPhone багцыг 54,000₮-өөр аваарай.

Төгс утастай болохыг хүсэвч өмнөх лизингийн шалгуурт хараахан хүрэхгүй байсан дараа төлбөрт хэрэглэгчид, Мобикомын урьдчилсан төлбөрт хэрэглэгчид, шинээр хэрэглэгч болж байгаа болон бусад үүрэн операторын хэрэглэгч гээд одоо хүссэн хүн бүр iPhone утастай болох боломжтой болж байна. Мобиком корпораци NewFund ББСБ-тай хамтран банкны лизингийн нөхцөлийн дагуу нийгмийн даатгалын дэвтэр, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн 2 жилийн хугацаатай, хүүгүй лизингээр iPhone 5 утсыг авах боломжийг хүн бүрт олгож байна.

Та дэлхийн мянга мянган хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болоод байгаа iPhone 5 утсыг албан ёсны гэрээт борлуулагчаас худалдан авахыг хүсэж байвал дараах материалыг бүрдүүлэн Тэди төвд ирээрэй.

  • 1% цээж зураг
  • Цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Ажлын газрын цалингийн тодорхойлолт
  • Оршин суугаа газрын тодорхойлолт

Нэмэлт мэдээллийг www.mobicom.mn болон Мобикомын лавлах 2222-оос авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж