Салхин паркийн төслүүд

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Салхин паркийн төслүүд

Монгол Улсад хэрэгжихээр төлөвлөж буй Салхин паркийн төслүүд
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 10 гаруй хувь нь  олон улсын салхины нөөцийн зэрэглэлээр салхины сайн болон, арвин их нөөцтэй бүсэд хамаарагддаг. Уг нөөцийг ашиглан Монгол Улсад Клинтек ХХК,  Сайншанд салхин парк ХХК, Ньюком ХХК  зэрэг аж ахуйн нэгжүүд  төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбогдон ажиллах их чадлын салхин паркийн төслүүдийг хэрэгжүүлэхээр шамдан ажиллаж байна. Эдгээр салхин паркын төслүүд  Монгол Улсын Төвийн эрчим хүчний системд холбогдон ажиллах зорилготой. Түүнчлэн Клинтек ХХК-ны  Ханбогд их чадлын салхин парк төсөл нь өмнөд бүсийн болон БНХАУ-н Хойд бүсийн эрчим хүчний сүлжээнд цахилгаан эрчим хүч экспортлох чиглэлээр ажиллаж байна.

Статистик үзүүлэлтээс харахад Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2007 онд 2006 оноос 6%-иар, 2008 онд 2007 оноос 8.2%иар тус тус өссөн байна. Энэ үзүүлэлт цаашид 2010 оны сүүлчээс эхлэн цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил дутам 3%-иас багагүйгээр өсөх хандлагатай байна. Тухайлбал, Төвийн бүсийн хэмжээгээр /ТЭХС/ суурилагдсан цахилгаан хүчин чадал 774 МВт гэж тооцож байгаа боловч боломжит хүчин чадал нь ~680 МВт бөгөөд, оргил ачааллын хэмжээ 2007 онд 638 МВт байсан бол 2008 онд 673.4 МВт болж өссөн байна. Мөн Дэлхийн банкны 2009 оны 4-р сард гаргасан судалгаагаар Монголын өмнөд бүс дэх (Дорноговь, Өмнөговь) Эрчим хүчний хэрэглээ 2012 онд 294 МВт, 2020 онд 650 МВт-д хүрэхээр байна гэж тодорхойлсон байна.
Дээрх байдлуудаас үндэслэн дүгнэлт хийж үзэхэд, 2010/2011 оны өвлийн их ачааллын үеэс эхлэн цахилгаан эрчим хүчний хангамжийн чадлын дутагдал мэдрэгдэж эхлэх бөгөөд цаашид хүндрэх төлөвтэй байдаг. Мөн дэлхийн банкны хийсэн судалгаагаар Монгол Улс 2012 он гэхэд эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулахгүй бол 2013 онд дутагдалд орно гэж үзэж байна.
Энэ хүндрэлтэй байдлуудыг шийдвэрлэхэд Клинтек ХХК , Сайншанд салхин парк ХХК, Ньюком ХХК-нуудын Салхин паркийн төслүүд нь ихээхэн хувь нэмэр оруулах нь тодорхой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж