Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын мэдээллийг сонсов

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын мэдээллийг сонсов

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохиож байгаа ажил, үр дүнгийн тухай” Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Л.Гүнчингийн мэдээллийг сонсов.
    Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарт дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөв.

Үүнд :

  • Бүх шатны хурал орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудтай түншлэл тогтоон хамтран ажиллах, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэртээ хэрхэн тусгасан, ямар арга хэмжээ авсан талаар хариуг тогтмол мэдээлдэг байх
  • ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнд иргэдийн оролцоотой хяналт-шинжилгээ, үнэлгээ хийдэг болох
  • ИТХ-ын өдрүүд, хууль эрх зүйн сургалтыг сум, дүүрэг, баг, хороонд тогтмол зохион байгуулж хэвшүүлэх
  • ИТХ-ын хуралдааныг нээлттэй хийх, хэлэлцэх асуудлын талаар иргэдэд урьдчилан мэдээлэх, хурлаас гаргасан шийдвэрийг шуурхай сурталчлах зэргээр иргэдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх
  • Бүх шатны Засаг дарга, ИТХ, Төлөөлөгчид ажлаа иргэдэд тайлагнах журмыг батлан мөрдүүлэхийг зөвлөлөө. 

ТОВЧХОН

  •  “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналуудыг нэмж тусган Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов.
  •  “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоолын нэгдүгээр заалтын “боловсрол, соёлын газрын арга зүйчид” гэснийг “албан бус боловсролын багш, сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчид” гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтын нэрийг “цэцэрлэгийн багш, арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, албан бус боловсролын багшид олгох багшийн мэргэшлийн зэргийн нэмэгдэл” гэж өөрчлөв.
  • 2010 онд гадаад оронд амьдаар нь гаргах зорилгоор барих нэг толгой идлэг шонхрын жишиг үнийг 12 000 мянган ам доллар хэвээр байхаар тогтов.
  • Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа байгуулахаар боллоо.
  • Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байгаа “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн” төрийн бус байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул байгуулсан гэрээг цуцлав. Цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээ болон харуул хамгаалалтын асуудлыг мэргэжлийн байгууллагад хариуцуулж, холбогдох зардлыг Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлж байхаар тогтлоо.
  • Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 6 дугаар хуралдааныг 2010 оны дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов. Хуралдаанаар 5 дугаар хуралдааны шийдвэрийн биелэлт, үр дүнг хэлэлцэж, хоёр орны нийгэм, улс төр, эдийн засгийн байдал, цаашдын зорилтын талаар харилцан мэдээлэл хийж, хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж