Бургерийн махыг лабораторид ургуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Бургерийн махыг лабораторид ургуулжээ

“Maastricht” их сургуулийн профессор Mark Post-оор ахлуулсан багийнхан бургерийн махыг лабораторид үхрийн эс ашиглан ургуулжээ.

Энэхүү төсөл нь дэлхийн нийтийн хурдацтай нэмэгдэж буй хүнсний хэрэгцээг хангах, өлсгөлөнгөөс олон мянган иргэдийг аврах зорилготой бөгөөд 250.000 фунт стерлинг зарцуулжээ.

Хэдийгээр уг бүтээгдэхүүний чанар болон хүний биед нөлөөлөх нөлөөлийн нарийн судалгаа хийгдэх шаардлагатай байгаа ч цагаан хоолтнууд болон амьтны эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энэнхүү төсөлд ихээхэн талархалтай хандаж буйгаа илэрхийлжээ.

Т.БИЛГҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж