С.Эрдэнэбат нь хоёр метрийн урттай,тайрсан 60 ширхэг нойтон мод хулгайлж байгаад байгаль хамгаалагчид баригджээ. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, “Зуун модны зуслангаас машинтай хүмүүс нойтон мод ачаад байна” гэсэн мэдээлэл цагдаагийнханд иржээ. Дуудлагын дагуу шалгахад “НД-2, 46-4” тоотод суух 40 настай С.Эрдэнэбат гэх залуу хоёр метрийн урттай,тайрсан 60 ширхэг нойтон мод хууль бусаар бэлтгэн “Frontier” маркийн “86-28 УБЧ” улсын дугаартай машиндаа ачсан байжээ. Түүнийг ойн хамгаалагч Г.Сүхбаатар саатуулан барьсан байна.
М.Урин
М.Урин