291.1 мянган га-д тариалалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

291.1 мянган га-д тариалалт хийжээ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 291.1 мянган га-д тариалалт хийгээд байгаа аж. Үр тарианы тариалалтын явц 89.1 хувьтай байгаа бол төмснийх 85.8, хүнсний ногоо 59.9 хувьтай байгаа гэнэ. 251.3 мянган га-д үр тариа тарьснаас 243.2 мянган га-д буудай тариалсан аж. Нэмж дуулгахад, энэ онд 282.2 мянган га-д үр тариа, үүнээс 270.3 мянган га-д буудай, 13.1 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо тариалахаар төлөвлөсөн байгаа юм.
Б.Цолмон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж