Орчин
үеийн шинэ техник технологиос хоцрох дургүй хүмүүст шинэхэн мэдээлэл
дуулгая. “Apple” компани iPhone 5S утсаа ирэх есдүгээр сарын 10-нд
танилцуулна хэмээн AllThingsD блог мэдээлжээ. Шинэ загвар нь өмнөх
iPhone 5 загвартай бараг адилхан ба камерын чадал нэмэгдсэний дээр
хурууны хээний скайнертай байж магадгүй гэнэ.

Харин эх
сурвалжуудын мэдээлж байгаагаар iPhone 5C хэмээх арай хямд загварын
утсыг танилцуулах өдрийг хараахан мэдэгдээгүй байгаа гэнэ. Өмнө нь
“Apple” компаниас хоёр гар утасны загварын танилцуулгыг тус тусад нь
хийнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Тиймээс iPhone 5C утасны танилцуулга
есдүгээр сарын сүүлээр болж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлээд байна.
C.ӨЛЗИЙЖАРГАЛ