Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

via National Geography of Mongolia

Алагдаахай – ялман,
Алтан гургалдай – алтан цуравдай,
Араат гөрөөс (зүртэй төстэй нэг зүйл гөрөөс) – зангуудай,
Аргаль – аргалийн хурга,
Арслан – гүег,
Баавгай – бамбарууш (бамбарш гэх нь ч бий)
Бар – бамбар,
Бозлог – мөндөл,
Бор гөрөөс – янгуудай,
Бөднө шувуу – дэгдүнэ,
Буга – илий,
Булга – хойв,
Галуу – цурав (нугас, гургуул, тахианых мөн цурав
гэнэ)

Гахай – тоорой,
Гүрвэл – үрвэл,
Дорго – ханьс (ганьс ч гэдэг),
Заан – тумбага,
Зараа – бөөдий,
Зурам – цорд,
Зэвэг загас – хой,
Зэрлэг гахай – хөх,
Зээр – янзага,
Илжиг – дудран,
Имж – сэмжин (бас цовхрой гэнэ),
Мазаалай – алманцаг,
Могой – хувилгана (бас зогой гэнэ),
Мөрөг загас – мөгц,
Нохой зээх – бөртөн,
Өмхий хүрэн – сөдий,
Сармагчин – монио, монш, монди,
Тахианы цурвага (цурваас иххэн хөрвөжсөнийг нь ийн
хэлнэ),

Тарвага – мөндөл,
Тул – тулбага,
Туулай – бүжин,
Улаан далба загас – цураа,
Үнэг – гавар (бас шахар гэнэ),
Үхэр оготно бөлбөөхий,
Халиу – бор,
Хандгай – хотол,
Хулгана – гөлчгий,
Хүдэр – шовшоор (шовшоорой ч гэдэг),
Хэрэм – хувдай,
Хярс – зөнжиг,
Цаа буга – хугаш,
Чоно – бэлтрэг,
Шилүүс, ирвэс, цоохондой зэрэг амьтны зулзагыг –
ногуул (шилүүсний шарах гэж бас хэлдэг),

Янгир – үнүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж