Баруунтурууны Сангийн аж ахуй түүхт ой тохиов

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Баруунтурууны Сангийн аж ахуй түүхт ой тохиов

Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн  аж ахуй байгуулагдсаны 70 жилийн ой наймдугаар сарын 9-ны өдөр боллоо. МАХН-ын Төв Хороо, СНЗ-ийн 1943 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 30/36 тогтоолоор тус станцыг үр тариа, мал аж ахуй эрхлэх чиглэлээр Баруунтурууны сангийн аж ахуй анх байгуулагдаж байжээ.

Улмаар тус сумыг 2009 онд Засгийн газрын шийдвэрийн дагуу Баруун таван аймгийн тариалангийн тулгуур төв болгосон байна. Баруунтуруун нь Эргэлтийн 43 мянган га талбайтай бөгөөд усалгаатай 2000 га талбайд тариалалт хийдэг аж.

Энэхүү баяр наадамд хүчит 128 бөх барилдаж шөвгийн дөрөвд Монгол Улсын аварга С.Мөнхбат,  Монгол Улсын  Харцага Н.Батсуурь, аймгийн арслан Ганзориг, тус сумын харьяат Японы мэргэжлийн сумо бөхийн тамирчин аймгийн арслан Ганболд нар тунаж хоцорсноос Монгол Улсын аварга С.Мөнхбат, түрүүлж Монгол улсын харцага Н.Батсуурь үзүүрлэжээ.

Эх сурвалж: www.uvsu.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж