“Эрүүл ажлын байр-Эрүүл ажилтан” семинар болно

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

“Эрүүл ажлын байр-Эрүүл ажилтан” семинар болно

Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс “Эрүүл ажлын байр-Эрүүл ажилтан” сэдэвт уулзалт семинарыг энэ сарын 11-нд ЭМЯ-ны Сургалт, мэдээллийн төвд зохион байгуулахаар болжээ. Түүнд Монгол Улсын томоохон аж ахуйн нэгж, байгууллагын шийдвэр гаргагчид, дүүргүүдийн Засаг дарга нар, нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд оролцох аж. Тэд төрийн албан хаагчид, хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих зорилготой уулзалт-семинарын үеэр Монгол Улс, дэлхийн бусад оронд эрүүл мэндэд ээлтэй ажлын байрыг хэрхэн бий болгосон туршлагаас харилцан солилцохоос гадна оролцогсдыг ажлын байрны эрүүл мэндийг дэмжих удирдлага, зохион байгуулалтын аргачлалаар хангах юм байна.
Монгол Улсын хүн амын 48,4 хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд тэдний 30 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 27 хувь нь уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт, 43 хувь нь нийгмийн болон бусад салбарт ажилладаг байна. Тэднийг эрүүл мэндэд ээлтэй ажлын байраар хэрхэн хангах талаар семинарын үеэр ярих ажээ.
                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж