“Их газрын чуулган” уртын дууны наадам болно

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

“Их газрын чуулган” уртын дууны наадам болно

“Наранцацралт сан”-гийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Их газрын чуулган” олон улсын соёл, урлагийн наадмын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ардын уран зохиолч П.Бадарч, “Монголын ардын дууны эрдмийн чуулга”-ын гоцлол дуучин С.Цогтсайхан, “Наранцацаралт сан”-гийн захирал Н.Соёмбо, Гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг нар оролцов.

“Их газрын чуулган”-д “Монголын ардын дууны эрдмийн чуулга”, “Болор цом”-ын шагналт яруу найрагчид болон орон нутгийн театруудын уран бүтээлчид оролцох ажээ. Энэхүү урлагийн наадмын  хүрээнд уртын дууны уралдаан болох бөгөөд одоогийн байдлаар 200 орчим уртын дуучид оролцохоор бүртгүүлжээ. Уг уралдаан нь мэргэжлийн болон ардын авьяастан гэсэн хоёр ангилалд шилдэг уран бүтээлчдийг тодруулна.

 Дундговь аймагт болох энэхүү наадам нь  наймдугаар сарын 16-19-нд үргэлжлэх бөгөөд “Наранцацралт сан”-гаас жил бүр зохион байгуулдаг тус наадам Дундговь аймгийн уугуул, 20-р зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит “Задгай театр”-т болох юм. “Задгай театр”-ыг сонгох болсон шалтгаан нь уртын дуу, ардын урлаг байгальтай нягт холбоотой байдгийг харуулах гэсэн санаа юм. “Их газрын чуулган”-ыг зорьсон уран бүтээлчдийн цуваа наймдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлнө.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж