Өрийн хямралаасаа болж Европийн холбоо болон олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагаас удаа дараалан зээл авсан Грекийн ажилгүйдэл 27,6 хувьд хүрч, шинэ дээд “амжилт” тогтоолоо. Тэр дундаа 15-24 насныханы цагийн ажлын тоо 60 гаруй хувиар унасан нь энэхүү анти рекордод хүрэхэд нөлөөлсөн аж. Энэ мэдээлэл олонд ил болсоны дараа Грек даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, инфляци бууруулах, ажлын байр нэмэх зэрэг ажлыг шинэ засгийн газар хийх ёстой гэсэн лоозонг дэвшүүлээд байгаа билээ. Европын холбоо, Европын төв банк, Олон улсын валютын сангаас тэд өнгөрсөн сард 1,8 тэрбум еврог нэмж зээлсэн юм. “Бид боломжит бүх аргаа л ашиглаж байна. Бидний чадах зүйл нь ердөө л энэ. Хамгийн гол нь бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Бидэнд өөр юу ч тус болж чадахгүй” гэж Грекийн ерөнхий сайд Антонис Самарас ярьжээ. Дашрамд сануулахад Грекийн ажилгүйдэл европийн дунджаас 3,5 дахин их байгаа юм.
Б.СҮХ