Дэлгэрэнгүй дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.
Сануулахад, Г.Буяндоржийг өнгөрсөн 2008 онд орлогын албан татвараас зайлсхийсэн, авлига өгсөн хэрэгт сэжиглэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэн шүүсэн хэдий ч түүний хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм. Тодруулбал, Г.Буяндорж, "Ноёд" группийн санхүүгийн албаны дарга Д.Мөнхзул, нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг нарыг албан тушаал эрх мэдлээ ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамч акц оруулж ирсэн, архи, шар айрагны онцгой татварын тайланд тусгалгүйгээр онц их хэмжээний буюу 277 сая 158 мянган төгрөгийн татвараас зайлсхийсэн, Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн албаны мөрдөн байцаагч Д.Бямбадорж, Д.Саруул нарт арван сая төгрөгийн хахууль өгсөн зэрэг хэрэгт холбогдуулан шалгасан юм. Ингээд 2008 онд Г.Буяндорж, Ш.Ергали, П.Энхцэцэг, Г.Гантулга нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж, Г.Буяндорж нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Харин "Ноёд" группээс 18 мянган ширхэг хуурамч акц илрүүлсэн ч буцаан өгч, үүнийхээ хөлсөнд 10 сая төгрөгийн хахууль авсан болох нь тогтоогдсон мөрдөн байцаагч Д.Саруул, Д.Бямбадорж нарт тус бүрт нь таван жил 10 хоногийн хорих ял оноож, хоёулангаас нь таван сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэж байсан юм.