
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн давж заалдах шатны шүүх хурал болно. Дуучин Т.Дэлгэрмөрөнд Баянзүрх дүүргийн шүүхээс цагдаагийн ажилтанд гар хүрч, танхайрсан гэдэг үндэслэлээр нэг жил зургаан сарын хорих ял оноосон ч дуучин өөрт ноогдсон эрхийн дагуу Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Түүний гомдлын дагуу маргааш Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийн хянахаар болжээ. Одоогоор дуучин Т.Дэлгэрмөрөн нь “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвд хоригдож байгаа юм.
М.Урин