“Харанхуйн хөлөг баатар”-ын монгол дууч

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

“Харанхуйн хөлөг баатар”-ын монгол дууч

Бэтмэний комик номоос сэдэвлэсэн “Харанхуйн хөлөг баатар” /The Dark Knight/ кино 2008 онд гарснаар үзэгчдийг байлдан дагуулж, дэлхийн зах зээлээс тэрбум гаруй ам.долларын орлого олсон гайхамшигтай бүтээл болсон. “Харанхуйн хөлөг баатар” киноны сонирхол татам үйл явдлын ард өрнөх хөгжмийг  найрал болон электрон хөгжмийн урсгалыг хослуулсан бүтээлүүдээрээ алдартай Германы хөгжмийн зохиолч, продюсер Ханс Циммер болон Америкийн хөгжмийн зохиолч Жеймс Ньютон Хорвард нар зохиосон юм.

Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд болсон Ханс Циммерийн “The Masterpiece” концертын хаалтын тоглолтод “Харанхуйн хөлөг баатар” киноны хөгжим эгшиглэсэн байдаг. Хамгийн сонирхолтой нь, “Харанхуйн хөлөг баатар” киноны хөгжмийг Бухарестийн симфони оркестр, гочлол морин хийлч Тино Гуо болон Уянга хэмээх Монгол бүсгүйтэй хамтран амилуулсан нь үзэгчдийн сэтгэлийг ихэд догдуулж чадсан юм. Энэ хэдийгээр хуучны мэдээлэл боловч Монгол бүсгүй уянгалаг шуранхай симфони оркестртой хослон хүний сэтгэлийг гэгэлзүүлсэн гайхамшигт аялгуу одоог хүртэл хөгжмийн ертөнцийнхний анхаарлыг татсан хэвээр байна. 

Германы алдарт хөгжмийн зохиолчтой хамтран ажиллаж, өөрийн дуу хоолойг олонд гайхуулсан Монгол бүсгүйг Б.Уянга гэдэг бөгөөд тэрээр АНУ-д хөгжмийн чиглэрээр суралцдаг юм байна. 

Б.АНХТУЯА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж