Чөлөөтийнхөн залуучуудын ДАШТ-ийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн залуучуудын ДАШТ-ийг зорилоо

Болгарын нийслэл Софи хотноо болох залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчид өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Наймдугаар сарын 13-18-ны өдрүүдэд бөхийн гурван төрлөөр болох энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд өрсөлдөх юм. Уг тэмцээнд 1993-1995 онд төрсөн 18-20 насны залуу бөхчүүд эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэйчүүдийн 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ийн жинд хүч үзэх юм. Жин тус бүрийн алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд медаль, өргөмжлөл, 5-10 дугаар байр эзэлсэн бөхчүүдэд өргөмжлөл олгох гэнэ.

Манай тамирчдын хувьд өнгөрсөн жил Тайланд улсын Паттая хотод болсон залуучуудын ДАШТ-нд эрэгтэй 55 кг-ийн жинд Э.Бэхбаяр алт, 74 кг-ийн жинд Б.Нямбаяр хүрэл, эмэгтэй 51 кг-ийн жинд Э.Даваачимэг алтан медаль хүртэж байсан юм. Залуучуудын ДАШТ-нд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг www.wrestling.mn сайтад танилцуулжээ.

Эрэгтэй:

50 кг: Сосоржавын Бат-Амгалан /Дархан-Уул аймаг, Дархан-Хасу-Мегаватт” клуб, залуучуудын улсын аварга, анх удаа оролцож байна. Дасгалжуулагч Ц.Баярсайхан/

60 кг: Батболдын Номин / Гацуурт-Олимп” сургууль, азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт, анх удаа оролцож байна. Дасгалжуулагч О.Пүрэвбаатар

66 кг: Эрдэнэбатын Тэмүүжин /Төв аймаг, залуучуудын улсын аварга, анх удаа оролцож байна. Дасгалжуулагч Ц.Энхбаяр/

74 кг: Баасанцогтын Өлзийсайхан /Дархан-Уул аймаг, “Дархан-Хасу-Мегаватт” клуб, залуучуудын улсын аварга, анх удаа оролцож байна. Дасгалжуулагч Ц.Баярсайхан/

84 кг: Баатарын Нямбаяр /”Хүч” спорт хороо, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт, залуучуудын УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт, хоёр дахь удаа оролцож байна. Дасгалжуулагч А.Энхээ/

96 кг: Энхбаатарын Төгөлдөр /Дархан-Уул аймаг, Дархан-Хасу-Мегаватт” клуб, залуучуудын улсын аварга, анх удаа оролцож байна. Дасгалжуулагч Ц.Баярсайхан/

120 кг: Энхтөгсийн Оюунболд /”Аварга” биеийн тамирын дээд сургууль, залуучуудын УАШТ-ний хүрэл, хошой алтан медальт, хоёр дахь удаа оролцож байна. Дасгалжуулагч Б.Адьяахүү/


Эмэгтэй:

44 кг: Ганболдын Мөнхцэцэг /Дархан-Уул аймаг, “Дархан-Хасу-Мегаватт” клуб, залуучуудын улсын аварга, анх удаа оролцож байна. Дасгалжуулагч Ц.Баярсайхан/

48 кг:
Алтангэрэлийн Цэндсүрэн /“Хилчин” спорт хороо, азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт, анх удаа оролцож байна. Дасгалжуулагч П.Чулуунбаатар/

51 кг: Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин спорт хороо, дэлхийн залуучуудын аварга, азийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, залуучуудын улсын хошой аварга, хоёр дахь удаа оролцож байна.Дасгалжуулагч Т.Сүхбаатар/

55 кг: Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо, залуучуудын улсын аварга, хоёр дахь удаа оролцож байн. Дасгалжуулагч Ц.Хосбаяр/

59 кг: Сүхээгийн Цэрэнчимэд /Япон улсын Окиямагийн их сургуулийн оюутан, өсвөрийн ДАШТ-ний болон азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын хошой аварга, хоёр дахь удаа оролцож байна. Дасгалжуулагч Ц.Хосбаяр/

63 кг:
Бүрнээбаатарын Нямгэрэл /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль, өсвөрийн ДАШТ-ний болон азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга, хоёр дахь удаа оролцож байна. Дасгалжуулагч Б.Идэрсайхан/

67 кг: Батхуягийн Золзаяа /”Дархан-Уул аймаг, “Дархан-Хасу-Мегаватт” клуб, залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт, анх удаа оролцож байна. Дасгалжуулагч Ц.Баярсайхан/


Дасгалжуулагч:

  • О.Пүрэвбаатар /Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин/
  • Т.Сүхбаатар /Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч/
  • Ц.Баярсайхан /Дархан-Уул аймаг, “Дархан-Хасу-Мегаватт” клубын дасгалжуулагч.


Шүүгч:

Б.Төмөрбаатар /Олимпийн зэрэглэлийн шүүгч/

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж