Найман сая гаруй төгрөгийн хууль бус барааг хураажээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Найман сая гаруй төгрөгийн хууль бус барааг хураажээ

Манай улсын гаалийн байгууллага өнгөрсөн тавдугаар сард нийт 249 захиргааны зөрчил илрүүлж, 29,6 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн хугацаанд зөрчилд холбогдох хаягдал хар болон өнгөт төмөрлөг, ан амьтны арьс, үс, согтууруулах ундаа, эм зэрэг  найман сая гаруй төгрөгийн барааг хурааж, улсын орлого болгосон байна. Өнгөрсөн сард эрүүгийн хэргийн шинжтэй дөрвөн зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу холбогдох байгууллагад эд мөрийн баримтын хамт шилжүүлжээ.
Харин энэ оны эхнээс өссөн дүнгээр 985 захиргааны зөрчилд 98,6 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа  аж. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан хаягдал хар болон өнгөт төмөрлөг, ан амьтны арьс, үс, мах, эвэр, түүх соёлын болон шашны эд зүйл, согтууруулах ундаа, тамхи, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг  21,2 сая төгрөгийн барааг хурааж улсын орлого болгосон байна. Оны эхнээс эрүүгийн шинжтэй нийт 30 зөрчил илрүүлсэн байна. Энэ нь 2009 оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдох барааны нэр төрөл өөрчлөгдөөгүй ч захиргааны зөрчлийн тоо 17 хувиар, эрүүгийн шинжтэй зөрчлийн тоо 49 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж