Дуэт гэрэл зурагчдын бvтээл

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Дуэт гэрэл зурагчдын бvтээл

Tom Betterton болон Jenny Gag нар нь хамтран
бvтээл туурьвидаг єєлєхийн аргагvй чадварлаг уран бvтээлчид тєдийгvй
хоёр хvvхдийн аав ээж болсон нэг гэрийн хоёр юм байна. Арга билгийн
хорвоод нэг нэгнийгээ олж, амьдралын хос багана болон, халуун голомтоо
улам дээш ноцоохын зэрэгцээгээр уран бvтээлдээ хvртэл гар нийлсэн
ховорхон энэ хос нь алдартнуудын хєрєг, фэшн гэрэл зураг, реклам болон
видео зэрэг тєрлvvдэд гаршжээ. Эдний арт тєслvvдийг нь даяан дэлхийн аль
ч алдартай vзэсгэлэнгээс олж харах боломжтой юм байна. Саяхан энэ
хоёрын nude стилийн гэрэл зургуудын цоморлиг болсон "Upstairs,
Downstairs&Outside" цомог нь худалдаанд гарсан танд дуулгах нь
зvйтэй байх. Тєрєлх хот Нью-Йоркийнхоо “Гудзон”-ны эрэг дээр иргэний
тээврийн онгоцтой ослын буулт хийж байхдаа хийсэн алдарт Сальма
Хайек-тай зураг авалтаа тэд хамгийн шилдэг бvтээлээ гэж vздэг ажээ.
Ингээд ховорхон тааралддаг хоёр авъяасын илрэл болсон энэхvv сайхан гэр
бvлийн чадварлаг хоёрын нvдэнд дулаахан бєгєєд єндєр тvвшний бvтээлvvийг
хамтдаа сонирхоцгооё.

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж