
Яг одоо нийслэл Улаанбаатар хотод бороо орж, манан буусан байна. 16-22 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээгээр үүлэрхэг, бороо үргэлжлэн орох юм байна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 градус дулаан байх аж. 15 цагийн байдлаар 12 градус дулаан, харьцангуй чийгшил 76 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байжээ. Даралт оройдоо тогтвортой байна.
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүхэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
П.Наран