Сургууль, цэцэрлэгийн засварын явцыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Сургууль, цэцэрлэгийн засварын явцыг хэлэлцэнэ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр “Хангарьд” ордонд хуралдаж байна.  Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтын 2013 оны эхний хагас жилийн ажлын явц, цаашид анхаарах зүйлс болон нийслэлийн ирэх оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний боловсруулалтын явцын тухай мэдээлэл хийх юм. Мөн төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлын талаар холбогдох албан тушаалтнууд танилцуулахаар болсон байна.

Нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн иргэдийн хүсэлтийг дагуу нийслэлийн Засаг даргын орлогч нар төвийн зургаан дүүрэгт уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгөх юм байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж