Өмнөговь Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу тендерт шалгарсан “Инженеринг Сервис” ХХК нь Стандартчилал хэмжил зүйн хэлтэсд усны тоолуур шалгах DN15-50mm LJS-4B water Meter Tester маркын суурин эталон төхөөрөмжийг суурилуулан хүлээлгэж өглөө. Тухайн төхөөрөмж нь 15-50мм диаметртэй тоолууруудыг баталгаажуулах хүчин чадалтай аж.
Төхөөрөмжийг суурилуулан туршиж Стандартчилал хэмжил зүйн газрын ахлах мэргэжилтэн Ө.Оюунгэрэл ирж баталгаажуулав. Шалгалт туршилтын ажилд Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс, Аймгийн Гүний Ус ХХК-ийн мэргэжилтнүүд ирж танилцсан байна. Тухайн төхөөрөмжийг суурилуулсанаар хэрэглэгчдийн хэрэглээний цэвэр усны тоолуурыг орон нутагтаа баталгаажуулах боломжтой болжээ.
Т.МАША