Обама ОХУ-ын харилцаанд “завсарлага” авна

Хуучирсан мэдээ: 2013.08.11-нд нийтлэгдсэн

Обама ОХУ-ын харилцаанд “завсарлага” авна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэвлэлийн бага хурлын үеэр цахим мөрдөлт, Эдурд Сноуден, Оростой харилцах харилцаа, Путинтэй хувийн ямар харилцаатай байдаг, мөн Сочийн олимпид оролцох эсэх талаар ярилаа.

Эдурд Сноуденд улс төрийн орогнол олгосон Москвагийн шийдвэр нь “Их хорь”-ийн саммитийн үеэр Владимир Путинтэй уулзахаас Барак Обама татгалзсаны цорын ганц шалтгаан биш. Энэ тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч наймдугаар сарын 9-ний пүрэв гаригт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. “Энэ хэрэг нь сүүлийн саруудад бидний хооронд гарч байгаа шинэ зөрөлдөөнүүдийн  зөвхөн нэг жишээ” гэж Обама онцлоод, Сирийн мөргөлдөөн, хүний эрх гэх зэргийн сэдвүүдийг хөндлөө.

Владимир Путин засагт эргэн ирснээс хойш Орост хүйтэн дайныг санагдуулахаар Америкийн эсрэг санаа бодол өсч байна гэж Цагаан ордны тэргүүн хэлэв. Түүний үзэж буйгаар, “Оросын харилцаандаа завсарлага авч ухааран дүгнэх ёстой” гэнэ. Мөн тэрээр Оросын лидерт хандан “өнгөрснөөр биш ирээдүйгээр бодон сэтгэхийг” уриалжээ. Тэр нэмэн хэлэхдээ Путинтэй “муу харилцаа байхгүй” гэв.

Гомосексуал тамирчдад Обама олимпийн амжилт хүсэв

Орост Гомосексуализмын сурталчилгааг хаасан тухай хууль гарсны дараа Сочигийн олимпийн тоглолтыг  үл тоон оролцохгүй байх санаа гарч эхэлснийг Барак Обама дэмжсэнгүй. Манай багийн бүрэлдэхүүнд багтсан гей ба лесби тамирчдыг олимпийн алтан медальтай  буцаж ирэхийг би тэсч ядан хүлээж байна” гэж Обама хэлэв. Хэрэв оросууд өөрсдийн багт уламжлалт бус сексийн хандлагатай тамирчдыг оруулахгүй гэж байгаа бол тэр нь мэдээж, багийн үр дүнг бууруулна гэж Обама нэмэн хэлснийг Reuters дамжуулжээ.


"Ердийн иргэдийг мөрдөн мөшгөхийг АНУ таашаахгүй"

Мэдээллийг хянах хөтөлбөрүүдийг “ил тод” байлгахаар төлөвлөж байна хэмээн АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдлээ. Тэр нь утасны яриа, цахим шуудангаар мэдээлэл цуглуулж байсан нь илчлэгдсэний дараа алдагдсан нийгмийн итгэлийг сэргээхэд тустай гэнэ. Нийгэм хангалттай хэмжээгээр мэдээлэлтэй байх ёстойг тэр хэлэв. "Ердийн иргэдийг мөрдөн мөшгөхийг АНУ сонирхохгүй " гэж хэлсэн Обамагийн үгийг Германы “dpa” агентлаг иш татсан байв. Мөн тэрээр утас чагнах, хэвлэлийн мэдээлэл цуглуулахад хамаатай хуулийн заалтуудыг эргэн харахаар амлав. Эдгээр зөвшөөрлийг өгдөг хуулийн байгууллагуудын хяналтыг түүний тоонд иргэний хяналтыг чангатгана гэж тэр онцолжээ.

Цахим мөшгөлтөй холбогдуулан Америкийн тусгай албадын үйл ажиллагааг авч үзэх өндөр мэргэжилтнүүдийг бие даасан хэсгийг захиргааныхаа дэргэд байгуулахаар төлөвлөж байгааг тэр хэлэв.


Ерөнхийлөгч Сноуденыг эх оронч гэж үзэхгүй

Барак Обама Эдвард Сноуденыг буруутгаад “өөрийн үйлдлийн зөвийг батлан үзүүлэхийн тулд” эх орондоо эргэн ирэхийг түүнээс уриалав. “Мистер Сноуденыг эх оронч хүн гэж би бодохгүй байна” хэмээн тэр хэлжээ. 

Хэвлэлийн бага хурлын өмнө Обама, Цагаан ордонд Apple, Google зэргийн мэдээлэл, холбооны тэргүүлэх концернуудын тэргүүн ба уг салбарыг хамгаалахын төлөө тэмцэгч иргэний байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авсан байв. Ерөнхийлөгч тэдэнтэй цахим хяналтын асуудлаар санал солицжээ. Үндэсний аюулгүй байдлын сонирхлыг хувийн салбар дахь хүний эрхийн асуудалтай хэрхэн зохиуцуулах талаар яриа өрнөжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж