
хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын цөлжилт, шар шороон шуургатай
тэмцэх, тогтвортой хөгжлийг бий болгох, цөлжилт явагдаж буй бүс нутагт
“Инчеоны мөрөөдлийн төгөл”-ийг байгуулах талаар хамтран ажиллах тухай
“Санамж бичиг”-т өнгөрөгч баасан гаригт БОНХ-ийн Сайд С.Оюун, Инчеон хотын дарга Сун
Ён Гил нар гарын үсэг зуржээ. Санамж бичигт "Монгол Улсын цөлжилт, шар шороон
шуургатай тэмцэх, тогтвортой хөгжлийг бий болгохын тулд Монгол Улсын
цөлжилт явагдаж буй бүс нутагт “Инчеоны мөрөөдлийн төгөл”-ийг байгуулж,
олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан байгаль орчны асуудлыг
шийдвэрлэх загвар бий болгохын төлөө дараах зүйлсийн талаар харилцан
ойлголцолд хүрэв" гэжээ. Санамж бичигт дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:
Нэгдүгээр зүйл
Зорилго
Талууд Монгол Улсад цөлжилт, шар шороон
шуургатай тэмцэх үйл ажиллагаа явуулахдаа олон улсад хүлээн
зөвшөөрөгдсөн ойлголт болох тогтвортой хөгжил (Sustainable
Development)-ийн ухагдахуун, дүрэм журмыг хүндэтгэн үзнэ. Талуудын тус
Санамж бичигт үндэслэн явуулж буй үйл ажиллагааг дэлхий нийтийн байгаль
орчны асуудлыг олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан шийдвэрлэсэн
үлгэр дуурайлал болгохын төлөө чармайна. Түүнчлэн Монгол Улс болон Бүгд
Найрамдах Солонгос Улсын хоорондын найрамдалт харилцааг өргөжүүлэх,
хувь нэмэр оруулахад тус Санамж бичгийн зорилго оршино.
Хоёрдугаар зүйл
Тогтвортой хөгжлийн ухагдахуун
Тус Санамж бичигт дурдагдаж буй
“Тогтвортой хөгжил” гэдэгт цөлжилтийн эсрэг үйл ажиллагааны бодит санал,
ойжуулалтын ажлыг гол болгон Монгол Улсын орон нутгийн ард иргэдэд
ажлын байр бий болгох, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өсвөр насныхан
болон оршин суугчдад байгаль орчны сургалт, байгаль орчны баяр наадам
зэрэг төрөл бүрийн байгаль орчны холбоотой арга хэмжээ зохион байгуулах,
мөн Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчеон хотын өсвөр
насныхан болон иргэдийн харилцаа холбоог хөгжүүлэх зэрэг үйл ажиллагаа
багтана.
Гуравдугаар зүйл
Үүрэг хариуцлага
Талууд Монгол орны цөлжилт, шар шороон
шуурганы асуудлыг шийдвэрлэхийн тулд харилцан итгэлцэл дээр үндэслэн
дараах үүргийг хүлээв. Үүнд:
1. Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь
“Инчеоны мөрөөдлийн төгөл”-ийг байгуулах, түүнийг арчлах ажлыг саадгүй
явуулахад шаардагдлагатай дэмжлэг үзүүлж ажиллана. Ялангуяа холбогдох
байгууллагыг төгөл байгуулах болон байгуулсны дараахи арчилгааны ажилд
идэвхитэй оролцуулна.
2. БНСУ-ын Инчеон хот
Инчеон хот нь “Инчеоны мөрөөдлийн
төгөл”-ийг байгуулах болон байгуулсны дараах арчилгааны ажлын зардлыг
хариуцаж, ойжуулалт, арчилгааны ажилд оролцоно. Түүнчлэн Инчеон хотын
иргэд болон өсвөр насныханыг энэхүү үйл ажиллагаанд оролцуулж болно.
Инчеон хот нь Монгол Улсын Байгаль орчин,
ногоон хөгжлийн яам болон холбогдох хариуцагч байгууллагын төлөөллийг
эко хот, смарт хот зэрэг байгаль орчинд ээлтэй хот төлөвлөлтийн
тэргүүлэх шийдлүүдтэй танилцуулах, туршлага солилцох үйл ажиллагааг
зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
Дөрөвдүгээр зүйл
Олон улсын харилцаа болон олон нийтэд сурталчлах ажил
1. Инчеон хот нь
цөлжилт, шар шороон шуурганы эсрэг үйл ажиллагааг саадгүй, түргэн
шуурхай явуулахын тулд зөвлөх гишүүн ба холбогдох төрийн албан хаагч,
мэргэжилтэн, Инчеон хотын иргэд, өсвөр насныхныг Монгол Улсад томилон
ажиллуулж болох бөгөөд үүгээр дамжуулан олон улсын соёл, байгаль орчны
сургалт, өсвөр насныханы солилцоо зэрэг үйл ажиллагаа болон “Ногоон уур
амьсгалын сан” (GCF)-гийн төв оффис байрлах хотын хувьд ногоон хөгжлийн
үйл ажиллагааг дэлгэрүүлэн ажиллана.
2. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь
цөлжилт, шар шороон шуурганы эсрэг Инчеон хотын энэхүү хүчин зүтгэлийг
Монгол Улсын гадна, дотно сурталчилан олон улсын анхаарал, оролцоог
татан нэмэгдүүлэх тал дээр идэвхитэй ажиллана.
Тавдугаар зүйл
Бусад
Тус Санамж бичигт
тусгагдаагүй бусад заалтыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр үйл
ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
Зургаадугаар зүйл
Санамж бичгийн хүчин төгөлдөр байдал
Энэхүү Санамж бичиг нь Талууд түүнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.