
Хойд Солонгосын хилчид Хятадын гурван иргэнийг хил нэвтрэхээр завдлаа хэмээн буудан хөнөөсөн байна. Дөрөв дэх хүн нь шархаджээ. Бээжин дипломат эсэргүүцэл өгч Пхеньянаас уг хэргийг мөрдөн байцаахыг шаардлаа.
Хоёр улс хөршүүд бөгөөд Хятад Пхеньяныг төдийлөн буруутган шүүмжлээд байдаггүй билээ. Үүнээс гарна Хятад нь хүнс болон шатахууны гачигдалтай Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламжийн гол эх булаг нь болдог. Мөн Хятадын хөрөнгө оруулалт ч Хойд Солонгост чухал юм.